images

АНУ-ын нисэх хүчний академийг анх удаа монгол хүн төгслөө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-08


   Монголын Зэвсэгт хүчний хоёр алба хаагч АНУ-ын нисэх хүчний Робэрт Гэйлорын академийг төгслөө. АНУ-ын Техас муж дахь Лэкланд нисэх хүчний баазад байрладаг тус академи нь 1973 онд байгуулагдсан бөгөөд манай улсаас анх удаа Агаарын цэргийн ахлагчийн хөгжлийн төвийн дарга П.Баярмагнай болон 325 дугаар ангийн 305 дугаар тусгай салбарын ахлагч Н.Сувд-Эрдэнэ нар суралцжээ. Жилдээ 1600 хүнд цэргийн мэргэжлийн боловсрол олгодог тус академийг өнгөрсөн хугацаанд АНУ-ын нисэх хүчний 30 мянга гаруй ахлагч төгссөн байна. Харин АНУ-ын Тэнгисийн цэргийн академийг өнгөрсөн оны зургаадугаар сард анхны монгол хүн буюу С.Санаасайн дүүргэж байв. Сонирхуулахад, монгол хүн АНУ-ын Вест Пойнтын цэргийн академи, Аннаполисын тэнгисийн цэргийн академи, Агаарын цэргийн академид дөрвөн жил суралцах боломжтой талаар манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас өмнө нь мэдээлж байв. Тус яам 2024-2028 оны элсэлтийн бүртгэлийг хариуцаж зохих шаардлагыг хангасан 17-23 насныхан тэтгэлэгт хамруулах ажлыг зохион байгуулжээ. Манай улсаас дээрх гурван академийн аль нэгэнд тэнцсэн суралцагч Монгол улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн суралцаж, эргээд Зэвсэгт хүчний жанжин штабд таван жилийн хугацаатай ажиллах үүрэгтэй юм. 

Гэрэл зургийг: Монголын агаарын цэргийн хүчин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.