Завхан аймгийн сум дундын эмнэлэгт 60 сая төгрөгөөр шүдний кабинет тохижуулжээ
Хөдөөгийн баясгалан
2025-04-07
Японы Хүүхдийг ивээх сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр Завхан аймгийн Түдэвтэй сумын эмнэлгийн шүдний кабинетийг тохижуулан өнгөрсөн долоо хоногт хүлээлгэн өгчээ. Ингэснээр тус эмнэлэгт ирж үзүүлдэг Асгат, Сонгино, Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Сантмаргац, Цэцэн-Уул зэрэг зэргэлдээ сумдын 16 мянган иргэн, 18 хүртэлх насны 6600 гаруй хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдсэн байна. Сумын удирдлагууд Японы Хүүхдийг ивээх санд удаа дараа хүсэлт тавьснаар шүдний кабинет тохижуулах 60 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгчээ. Өнгөрсөн онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын бага ангийн сурагчдын дунд үзлэг хийхэд шүдний өвчлөлийн үзүүлэлт өндөр гарсан байна. Сонирхуулахад, Хүүхдийг ивээх сан 2012 оноос Архангай аймгийн Тариат, Эрдэнэмандал сум, 2022 оноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын эмнэлгүүдэд шүдний кабинет байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.