Нэг удаагийн ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл авдгийг болиулна
Чихэнд чимэгтэй
2025-04-07
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг маргааш олон нийтэд хэлэлцүүлж эхлэх гэж байна. Энэ хуулийг УИХ-ын Б.Түвшин санаачилж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай хамтран ажлын хэсэг байгуулсан бөгөөд холбогдох судалгааг сүүлийн дөрвөн сар хийж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ. Улмаар олон нийтийн санаа бодлыг зайлшгүй тусгах шаардлагатай учир маргааш болох хэлэлцүүлэгт иргэдийг идэвхтэй оролцохыг урьсан байна. Хууль санаачлагчид байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл авдгийг болиулах, шимтгэлийг ажил олгогч төлдөгийг зогсоох, ажилтанд цалингаас гадуур мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас шимтгэл авдгийг болиулах зэрэг өөрчлөлтийг хийх гэнэ. Ингэснээр иргэдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасаж, ажилтны цалин бодитоор нэмэгдэн, эцсийн хэрэглэгчид ирэх үнийн нэмэгдэл буурна гэж үзжээ. Манай улс 2023 онд баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлээр хувиараа ажил үйлчилгээ үзүүлэгч иргэн, ААН хоёул шимтгэл төлдөг болсон билээ. Энэхүү зохицуулалтаар иргэн цалин хөлснийхөө 9.3 хувийг, аж ахуйн нэгж 9.5 хувийг уг шимтгэлд төлж ирсэн юм.
Гэрэл зургийг: "Ч.Лодойсамбуу" Фэйсбүүк хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.