Хурдан морь цоллооч 13 хүүхдийг сургалтад хамруулав
Чихэнд чимэгтэй
2025-04-07
Монголын Морин спорт, уяачдын холбоо 30 жилийн ойгоо угтан өнгөрсөн бямба гарагт хурдан морь цоллооч хүүхдүүдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн гурван дүүрэг, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан, Дорноговь, Баянхонгор, Хэнтий зэрэг 10 аймгийн 13 хүүхэд оролцсоноос хамгийн холоос ирсэн нь Баян-Өлгий аймгийн Буянт сумынх байжээ. Тэд морь цоллох уламжлал, түүхэн ач холбогдол, дэг жаяг, цоллоочийн хувцаслалт, морьтой зөв харьцах арга барил, морь цоллох үгийн баялаг, хэл найруулгын онцлогоос суралцан албан ёсны батламжтай болжээ. Сургалтыг 2010 оноос улс, бүсийн уралдаан, 2015 оноос улсын наадамд морь цоллож буй 20 гаруй жилийн туршлагатай Б.Зоригтбаатар удирдан явуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.