images

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл ажлаа хүлээж авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-25


  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл шинээр томилогдсон ажилдаа өчигдөр орлоо. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Индианагийн Нотр Дамын их сургуульд олон улсын хүний эрхийн магистр цол хамгаалсан түүнийг Засгийн газрын энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар уг албан тушаалд томилсон билээ. Д.Гэрэл нь 2006 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр эх орондоо төдийгүй олон улсад тууштай ажиллаж буй. Оюутан байхдаа хараагаа алдсан тэрбээр 2013-2020 онд Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч, 2016 онд Монгол улсын ерөнхийлөгчийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлын зөвлөх, 2021 оноос НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны гишүүн, 2023 оноос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.