Түймэртэй байгаа Дорнод аймагт өнөө шөнө цасаар шуурч болзошгүй
Хөдөөгийн баясгалан
2025-03-11
Дорнод, Сүхбаатар аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар цаг уурын байгууллагаас томилсон баг өчигдрөөс эхлэн үүл буудаж цас оруулаад байгаа билээ. Тэгвэл түймрийн голомт болоод буй Дорнод аймгийн Халхгол суманд өнөөдрийн 13 цагт бороо орж, бусад нутгаар нойтон цас үргэлжлэн оржээ. Түүнчлэн Матад, Дашбалбар, Баяндун суманд салхи зүүн хойноос секундэд 16-21 метр хүртэл ширүүсэж, бусад суманд салхи секундэд 7-13 метр хүрснээс үүдэн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Баяндун, Гурванзагал суманд алсын бараа 4000 метр болж хязгаарлагдсаныг тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Харин өнөөдрийн 14 цаг гэхэд Матад, Хөлөнбуйр суманд цас орох нь зогсож, харин бусад сумаар цас үргэлжлэн орсон байна. Салхи Матад, Халхгол, Дашбалбар, Баяндун, Сэргэлэн, Чулуунхороот суманд зүүн хойноосоо секундэд 16-19 метр хүрч ширүүсэж, бусад суманд 7-12 метр хүрч, алсын бараа 1000-4000 метрээр хязгаарлагджээ. Улмаар өнөө шөнөдөө Дорнод аймгийн Матад сум болон Халхголоор цасан шуурга шуурахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Зураг дээр. Дорнод аймгийн Дашбалбар суман дахь өнөөдрийн цаг агаарын байдал.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.