images

Тайланд улсын хамгийн залуу ерөнхий сайдаар эмэгтэй хүн тодров

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-19


   Тайландын хаант улсын эзэн хаан өчигдөр Паэнтонгтарн Шинаватраг ерөнхий сайдаар томиллоо. Ингэснээр 37 настай улс төрч бүсгүй тус улсын хамгийн залуу ерөнхий сайд болж тангаргаа өргөв. Тэрбээр өнгөрөгч баасан гарагт парламентын гишүүдийн 2/3-ын саналыг авч сонгуульд ялсан юм. Залуу бүсгүй Тайландын ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн охин, анхны эмэгтэй ерөнхий сайд Юнглук Шинаватрагийн зээ дүү учраас алдартай улс төрч гэр бүлийн үр удам үе улиран төрийн эрх барих нь гайхахаар зүйл байгаагүй гэнэ. П.Шинаватра нь тус улсын хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд болж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.