Өвөр Монголд 105 кг жин татах аварга тарвас хураажээ
Анд нөхдийн мэдээ
2024-08-19
Өвөр Монголын Баяннуур хотын Минзу тосгонд аварга том тарвасууд хурааж авсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Пестицид ашиглалгүй ургуулсан чихэрлэг амттай тарвасны дундаж жин 43.5 кг аж. Иймд аварга тарвас нэг ширхэг нь 799 юань буюу 400 мянган төгрөгийн үнэтэй болсон ч Хятадын зах зээлд борлуулалтаараа тэргүүлж, эрэлт их, нийлүүлэлт багатай байгаа аж. Учир нь, амтат том тарвасыг цөөн тоогоор тариалдаг буюу таван га талбайгаас 400 тарвас хураадаг байна. Мөн хамгийн том тарвас нь 105 кг хүрчээ. Ийнхүү сайн сортын аварга тарвас хурааж байгаа нь Баяннуурт жуулчид олноор татах нэг шалтгаан болж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.