images

Жүжигчин Мэттью Перригийн үхэлд буруутай этгээдүүдийг яллагдагчаар татлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-16


   “Friends” цувралын жүжигчин Мэттью Перри өнгөрөгч оны аравдугаар сард кетамины хэт их хэрэглээний улмаас гэртээ нас барсан билээ. Тухайн үед жүжигчний туслах болон хоёр эмч нь түүнийг үхэлд хүргэсэн байж магадгүй гэж сэжиглэж байсан юм. Тэгвэл тэдний хамт дахин хоёр хүнийг баривчлан яллагдагчаар татсан тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээллээ. Энэ талаар өмгөөлөгч Мартин Эстрада “Жүжигчний хувийн эмч нь М.Перригийн донтолтыг ашиглан баяжихын тулд их хэмжээний кетамин нийлүүлдэг байсан” гэжээ. Учир нь, М.Перри нас барахынхаа өмнө сэтгэл гутрал, түгшүүрийн эмчилгээ хийлгэж байсан аж. Уг эмчилгээний үед өвчтөнд бага тунтай кетамин дуслаар хийдэг байна. Гэтэл жүжигчний цуснаас кетамин өндөр тунгаар илэрсэн тул зөвхөн эмчилгээний зориулалтаар хэрэглээгүй байж магадгүй гэсэн таамагт хүргэсэн аж. Улмаар Лос Анжелес хотын цагдаа нар жороор олгодог эмийг ихээр хэрэглэсэн энэ асуудлыг мөрдөн шалгажээ. Шалгалтын үр дүнд зөвхөн М.Перрид төдийгүй бусад хүмүүст их хэмжээний кетамин нийлүүлдэг гэмт хэргийн далд сүлжээ байдгийг илрүүлсэн байна. Мөн яллагдагчаар татагдсан таван хүн М.Перрид кетаминийг өндөр тунгаар хэрэглүүлэх нь аюултай гэдгийг мэдэж байсан болохыг хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.