images

Амттан үйлдвэрлэгч “Mars” компани “Kellanova” компанийг худалдаж авна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-16


   АНУ-ын амттан үйлдвэрлэгч “Mars” компани “Cheez-It” жигнэмэг, Pringles” чипс зэрэг 18 нэр төрлийн амттан үйлдвэрлэдэг “Kellanova” компанийг 36 тэрбум доллароор худалдан авахаар боллоо. “Mars” компани нь Snickers, M&M”, “Mars”, “Twix” зэрэг амттануудаараа алдартай. Мөн жилд дунджаар 50 тэрбум долларын борлуулалт хийдэг, 150 мянган ажилтантай, салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Харин “Kellanova” компани 1995 оноос хойш салбартаа дэлхийн шилдэг аравт багтсаар иржээ. Мөн жилд 13 тэрбум долларын бүтээгдэхүүнийг 180 оронд борлуулдаг, 23 мянган ажилтантай аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.