images

Берлины амьтны хүрээлэнгийн хулсны баавгай ихэр бамбарууш төрүүлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-15


   Хятад улсаас Герман улсын Берлиний амьтны хүрээлэнд аваачсан Мэн Мэн нэрт 11 настай хулсны баавгай ихэр төл тээжээ. Тус хүрээлэнгийн ажилчид жирэмсний хэт авиан оношилгооны үеэр хоёр зүрхний цохилт байгааг мэдэж энэ тухай олон нийтэд зарласан байна. Мэн Мэн баавгай энэ сарын сүүлчээр амаржих бөгөөд үүнээс өмнө 2023 онд Өмнөд Солонгос, энэ онд Испани, Нидерландын амьтны хүрээлэнд амьдардаг баавгай ихэр бамбарууш төрүүлж байв. Германд 2017 онд очсон Мэн Мэн баавгай 2019 онд Пит, Пол нэрт ихэр бамбарууш төрүүлж байжээ. Ийнхүү Германд анхны хулсны баавгай мэндэлснээс хойших таван жилийн хугацаанд өнөөг хүртэл дахин шинэ бамбарууш мэндлээгүй байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.