images

Их Британийн тамирчин ташаандаа бэртэлтэй ч 42 км замыг амжилттай туулжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-15


   Парисын Олимпын эмэгтэйчүүдийн холын зайн гүйлтэд уралдаж бариандаа амжилттай орсон Их Британийн тамирчин Рөүз Харви хэдий бэртэлтэй байсан ч тэмцээнээ дуусгасан тухайгаа цахим хаягтаа нийтэллээ. Тэрбээр Олимпын өмнө ташаагаа гэмтээсэн ч тэмцээнд оролцож 42.2 км замыг 2 цаг 51 минут 03 секундэд дуусган 78 дугаар байранд оржээ. Энэ нь түрүүлсэн тамирчнаас 28 минутын дараа барианд орсон хэрэг болов. Эмэгтэйчүүдийн марафон Олимпын наадмын сүүлийн өдөр болсон бөгөөд 92 тамирчин уралдсанаас ес нь замаа дуусгалгүй тэмцээнээ өндөрлүүлж 83 нь бариандаа орсон. 31 настай британи бүсгүй Инстаграм хаягтаа “Би багийнхантайгаа хамт гараанаас гарахын төлөө байдгаараа хичээсэн. Уралдааны өдөр урам зориг дүүрэн, сэтгэл өөдрөг байлаа. Надад уралдах чадал бий гэдгийг мэдэж байсан” гэжээ. Дөрвөн км гүйсний дараа бие нь зовуурилж, улмаар тэсэхэд бэрх болсон ч тэрбээр асар их тэвчээр гаргаж гүйсээр барианд орсон байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.