images

Япон: Фүмио Кишида намын даргын ажлаа өгнө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-14


   Японы ерөнхий сайд Фүмио Кишида ирэх сард болох эрх баригч Хөдөлмөрийн ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхгүй, тэр үед намын даргын албанаасаа бууна гэдгээ өнөөдөр зарлалаа. Түүний улс төрчийн рейтинг иргэдийн дунд муу байгаагаас гадна амьдрах өртөг нэмэгдсэн, батлан хамгаалахын зардал огцом өссөн гэх шалтгаанаар буруутгагдаад байгаа юм. Тус сонгуульд хэд хэдэн эмэгтэй өрсөлдөж магадгүй байгаа нь Япон улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болж магадгүй гэсэн таамаг бий болгов. Тухайлбал, Дотоодын хэрэг, харилцаа холбооны сайд асан Сэйко Нода, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи, Гадаад хэргийн сайд Ёоко Камикава зэрэг хүчтэй өрсөлдөгчид сонгуульд нэр дэвших гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.