Олимпод түрүүлсэн Хятадын уран сайхны гимнастикийн багийг хэн дасгалжуулав?
Анд нөхдийн мэдээ
2024-08-14
Парисын Олимпын уран сайхны гимнастикийн багийн төрөлд Хятадын тамирчид анх удаа алтан медаль хүртсэн билээ. Ингэснээр Европ тивийнхэн тэргүүлдэг тууз, олс, бөмбөг, цагирагтай уран сайхны гимнастикт Ази тивийн төлөөлөл анх удаа түрүүлсэн түүхэн үйл явдал болов. Учир нь, тус багийн дасгалжуулагчаар Оросын УАШТ, Европ тив, дэлхийн болон Олимпын аварга Анастасия Близнюк ажилласан юм. Тэрбээр дасгалжуулсан охидоо алтан медаль авахыг бахархалтайгаар харан зогсож буй зураг цахим орчинд олны анхаарлыг байгаа юм.
А.Близнюк нь Украины хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин байсан Илья Близнюкийн охин бөгөөд 30 настай. Тэрбээр 2022 оны эцсээр Хятадын уран сайхны гимнастикийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болжээ. Бүсгүй хувийн амьдралаа олон нийтэд дэлгэдэггүй, амьтанд хайртай, аялах дуртай нэгэн аж. Тэрбээр уран сайхны гимнастикийн багийн төрөлд 2012, 2016 оны Олимпын аварга, 2020 оны мөнгөн медальтан юм. Мөн 2017 оны ДАШТ-ий аварга, 2012, 2016, 2018 оны ЕАШТ-ий гурван удаагийн аварга билээ. Олимпын дараа А.Близнюк ярилцлага өгөхдөө “Уран сайхны гимнастик бол урлаг, спортын нийлбэр. Энэ спортод дэлхийн бүхий л соёлоос санаа авч болно. Яг энэ мөчид би Хятадын соёлоор бахархаж байна. Олон жилийн хичээл зүтгэлийнхээ үр дүнд ийм амжилт гаргасандаа баяртай байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.