images

Хятад “Starlink"-тэй төстэй интернэтийн хиймэл дагуул хөөргөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-14


   Хятад улс өнгөрөгч долоо хоногт “Long March-6” зөөгч пуужингаарQianfan” хиймэл дагуулын анхны багцыг хөөргөлөө. Тус хиймэл дагуулыг дотооддоо Илон Маскийн “SpaceX” компанийн “Starlink”-ийн өөр хувилбарыг бий болгоход ашиглах юм байна. Ингэснээр алслагдсан бүс нутгийн иргэддээ өндөр хурдны интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэх, харилцаа холбооны дэд бүтцээ сайжруулах зорилготой байгаа аж. Энэ удаагийн багцад 18 хиймэл дагуул хөөргөсөн бол ондоо багтаан 108 болгох буюу нэмж таван багцыг хөөргөх бөгөөд 2025 он гэхэд 648-ыг хөөргөж үндэсний хэмжээнд сүлжээний асуудлаа шийдэхээр төлөвлөжээ. Мөн 2027 онд дэлхийн зах зээл рүү орох, 2030 онд 15 мянган хиймэл дагуултай болох төлөвлөгөөтэй аж. Өөрөөр хэлбэл, ойрын жилүүдэд дотоодынхоо хэрэгцээг хангахад анхаарч алсдаа олон улсын зах зээлд нэвтрэх гэнэ. Одоогийн байдлаар Starlink” 5000 орчим хиймэл дагуулаар хэрэглэгч, компани, Засгийн газруудад өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлж, АНУ болон олон улсад эрэлт хэрэгцээ өндөр байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.