images

2030 онд Хятад улс хүүхдүүдээсээ хоёр дахин их гэрийн тэжээвэр амьтантай болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-13


   Хятадын гэрийн тэжээвэр амьтны тоо 2030 он гэхэд 70 сая хүрч тус улсын дөрвөөс доош насны хүүхдүүдээс хоёр дахин олон болно гэсэн тооцоо гарчээ. Энэ таамаглал 2017 онд одоогийнхоос эсрэг байсан гэнэ. Тухайн үед дөрвөөс доош настай хүүхэд 90 сая, тэжээмэл амьтан 40 сая байна гэж тооцоолсон бол одоо залуус гэр бүл зохиох, хүүхэдтэй болох хүсэлгүй байгаа тул тэжээвэр амьтантай болох хандлага их байгаа аж. Тухайлбал, 2023 оны эцсээр Хятадын гэрийн тэжээвэр амьтны мэдээллээр нийт гэрийн тэжээвэр амьтдын эздийн тал хувь нь 23-33 настай байжээ. Түүнчлэн нохойноос илүү муур тэжээх хандлага давамгайлах болсон байна. Хятадын хүн ам сүүлийн хоёр жил дараалан буурсан бөгөөд 2023 онд 1.41 тэрбум хүн бүртгэгдсэн нь өмнөх жилийнхээсээ 2.08 саяар бага юм. Мөн тус улсын 25-29 насны залуусын талаас илүү нь гэрлээгүй. Сонирхуулахад, өмнөд хөршийн адил хүн амийн хөгшрөлттэй тулгараад байгаа Япон улсад 2022 онд 20 сая гэрийн тэжээвэр амьтан бүртгэгдсэн нь дөрвөөс доош насны хүүхдүүдээс нь дөрөв дахин олон байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.