images

Хятадын хамгийн баян хүнээр “Temu” компанийн үүсгэн байгуулагч тодров

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-12


   “Temu” компанийг үүсгэн байгуулсан тэрбумтан Колин Хуан Хятадын хамгийн баян хүн боллоо. “Bloomberg Billionaires Index”-ийн мэдээлснээр түүний хөрөнгө 48.6 тэрбум доллар болжээ. Ингэснээр 2021 оны дөрөвдүгээр сараас хойш Хятадын бизнесмэнүүдийг хөрөнгөөрөө тэргүүлсэн “Nongfu Spring” компанийн эзэн Жун Шаншаныг ардаа орхижээ. Колин Хуаны "Temu" групп цахим худалдааны “Oku”, “Pindoudou”, цахим тоглоомын “Xinyoudi” зэрэг хэд хэдэн томоохон охин компанитай. Үүнээс 2015 онд байгуулсан “PDD Holding” компанийнх нь “Pindoudou” цахим дэлгүүр “Alibabaкомпанийн “Taobaо” платформыг борлуулалтаараа давж олон улсын хэрэглэгчдийг татаад байна. Тэрбээр хувийн бизнесээ эхлүүлэхээсээ өмнө “Google” компанид инженер байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.