images

Япон: Газар хөдлөхөөс сэрэмжлэн гадаадын жуулчид хүлээж авахыг хориглов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-12


   Японы төвийн болон баруун бүсийн зочид буудлууд улсынхаа Цаг уурын агентлагийн зөвлөгөөний дагуу жуулчдын захиалгыг цуцалж байна. Учир нь, өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлт үргэлжлэн томоохон газар нутгийг хамарч магадгүй хэмээн сэрэмжилж байгаа аж. Ингэхдээ ирэх пүрэв гараг хүртэлх захиалгыг гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор цуцалжээ. Мөн Вакаяама мужийн Ширахама хотын алдартай цагаан элст далайн эрэг дагуух амралтын газрууд үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Түүнчлэн Миэ мужийн далайн эрэг дээрх ресортуудыг хааж, цүнамид өртөхөөс сэргийлэн хүмүүсийг усанд сэлэхийг хоригложээ. Үүгээр зогсохгүй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүргэлтэй Кий уулын бүсийн мөргөлийн аяллыг энэ сарын 15 хүртэл зогсоолоо.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.