images

Шведийн тамирчин ес дэх удаагаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-08


   Шведийн тулгууртай харайлтын тамирчин Арманд Мондо Дуплантис Парисын Олимпод түрүүлэхийн хамт дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр 6.25 метр өндөр саад дээгүүр харайснаар өнгөрөгч дөрөвдүгээр сард “Xiamen Diamond League” тэмцээнд тогтоосон 6.24 метрийн амжилтаа урагшлуулжээ. Энэ нь дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн түүний ес дэх тохиолдол юм. Тэрбээр амжилттай харайсныхаа дараа найз бүсгүй рүүгээ гүйн очиж үнсэн баяраа хуваалцсан нь олны хайрыг татаад байгаа юм. Токио, Парисын Олимпын аварга болж буй тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би юу хэлэх вэ? Тулгууртай харайлтын хамгийн том тэмцээн болох Олимпод би дэлхийн дээд амжилтыг эвдлээ” гэжээ. А.Дуплантис өрсөлдөгчийнхөө харайснаас даруй 30 см өндөр саадыг харайж хол тасархай тэргүүлсэн билээ. Түүний араас 5.95 метр өндөр саад дээгүүр харайсан АНУ-ын тамирчин Сэм Кэндрикс мөнгө, 5.90 метрт харайсан Грекийн Эммануил Каралис хүрэл медаль хүртсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.