Өвөр Монголоос 1000 жилийн өмнөх Хятан улсын булш, сүйх тэрэг олджээ
Анд нөхдийн мэдээ
2024-08-08
Өвөр Монголын Археологи, соёлын өвийн хүрээлэнгийн эрдэмтэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Тунляо хотын нутгаас Хятан улсын (916-1125) үеийн булш, түүнийг дагалдуулсан сүйх тэрэг олсон талаарх судалгааны өгүүллээ саяхан нийтлүүлжээ. Сүйх тэрэг нь уртаашаа долоо, өргөөшөө хоёр метр буюу ховор тохиолдох том хэмжээтэй байсан аж. Мөн тэрэгний гол, суудал, алтадсан хүрэл хонх, цацаг зэргээр нь язгууртны оршуулгын ёслолд авс зөөдөг сүйх гэж дүгнэсэн байна. Уг тэрэгний модон гол өмхөрсөн ч цөөн тооны төмөр тоног, алтадсан чимэглэл нь сайн хадгалагдан үлджээ. Археологийн багийнхан булшны малтлагыг өнгөрөгч зургаадугаар сард эхлүүлсэн нь саяхан дууссан байна. Тэдний малтсан эхний булш дундаж хэмжээтэй ч нийгэмд нөлөө бүхий хүн байсныг илтгэх алт, мөнгө, оюу, хар мана, гартаам чулуун чимэглэлтэй, том чулуугаар хийсэн дээвэр нь ханын зурагтай байжээ. Уг оршуулгын дурсгал нь тус бүс нутгаас олдсон Хятаны үеийн анхны олдвор аж. Мөн булш ухагчдын гарт огт сүйдээгүй, холбоо бүхий мэдээллүүд нь бүрэн бүтэн байгаагаараа онцлог гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.