images

Өвөр Монгол нүүрстөрөгч шингээгчийн хэмжээгээр тэргүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-07


   Өвөр Монголын ус, намгархаг газар, ой, хээрийн нүүрстөрөгч шингээх түвшин (carbon sink volume) 119 сая тонн хүрснээр Хятадад тэргүүлэх болсон талаар орон нутгийн Ой, хээрийн товчооны удирдлагууд мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. Мөн нүүрстөрөгч нөөцлөгч (carbon reserves) нь 10.54 тэрбум тонн хүрч энэ амжилтаараа улсдаа хоёрдугаарт орж байгаа аж. Нүүрстөрөгч шингээгч гэдэг нь агаар мандлаас илүү нүүрстөрөгч шингээн авдаг байгалийн амьд ба амьд бус организм бөгөөд үүнд ой, хээр, ус, намгархаг газар багтдаг. Өвөр Монголд сүүлийн жилүүдэд мод ихээр тарьсан учир нүүрстөрөгч шингээгчийн түвшин нэмэгджээ. Хятад улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг дээд цэгт хүргэж, 2060 онд ялгаруулж, шингээж буй нүүрстөрөгчийн хэмжээгээ тогтворжуулах зорилго тавьсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.