images

Фүмио Кишида Монголд айлчилна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-06


   Японы ерөнхий сайд Фүмио Кишида энэ сард Казахстанд айлчлахдаа Япон болон Төв Азийн таван орны дээд хэмжээний анхны уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар тус улсын “Yomiuri” сонин уламжиллаа. Мөн тэрбээр энэ сарын 9-12-нд Монгол, Узбекистан, Казахстанд айлчлах төлөвлөгөөтэй аж. Бид өнгөрөгч зургаадугаар сард “Mainichi” сониныг эх сурвалж болгон Ф.Кишида наймдугаар сарын эхээр Монголд айлчилж ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзан Хойд Солонгост хулгайлагдсан хүмүүсийн буцаан авах асуудлыг шийдвэрлэхэд тусламж хүсэх тухай мэдээлж байсан билээ. Учир нь, Монгол, Хойд Солонгос улсууд найрамдалт харилцаатайгаас гадна тус хоёр улсыг зуучлан Улаанбаатарт хоёр удаа уулзуулсан туршлагатай.

   Харин Төв Азийн таван орон буюу Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркмэнистан, Узбекистантай хамтран зохион байгуулах дээд хэмжээний уулзалтын үеэр төрөл бүрийн асуудал, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх гэнэ. Ялангуяа хуучин ЗХУ-ын нэг хэсэг байсан тус орнуудад өдгөө ч Оросын нөлөө их байгаагаас гадна сүүлийн жилүүдэд Хятадын нөлөө их болж байгааг онцолжээ. Улмаар эдгээр оронд цахилгаан станц барих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд туслах бол өөрсдөө ажиллах хүчний хомсдолоо нөхөх, япон хэл сурахад нь туслах зорилготой юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.