images

АНУ-ын Ёосэмит байгалийн цогцолбор газар Монголтой ямар холбоотой вэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-05


    АНУ-ын хамгийн том хийгээд хамгийн олон хүн очдог үндэсний паркийн нэг Ёосэмит байгалийн цогцолбор газрын албаны хүмүүс өнгөрөгч пүрэв гарагт тус газрыг Монголын эзэнт гүрний хаантай түүхэн холбоотой хэмээн мэдээлэв. Учир нь, Чингис хааны ач хүү Хубилай хааныг нас барснаас хойш 503 жилийн дараа Английн философич, яруу найрагч Сэмюэл Тэйлор Колрижийн бичсэн "Шанду" шүлэгт тус байгалийн цогцолбор газрын нэр гардаг гэнэ. Тодруулбал,

“In Xanadu did Kubla Khan

A stately pleasure-dome decree:

Where Alph, the sacred river, ran

Through caverns measureless to man

Down to a sunless sea” гэж гардаг байна. Энд өгүүлж буй “Stately Pleasure Dome” гэдэг нь Ёосэмит байгалийн цогцолбор газарт багтах Тэная нууртай залгаа Полли Дөүм хэмээх бөмбөгөр оройт хадан уулын баруун өмнөд үзүүр дэх хадан цохио ажээ. Энэ цохиог хаданд авирагчид албан бусаар “Stately Pleasure Dome” гэж нэрлэдэг байна. 

   Яруу найрагч С.Колриж Юань гүрний нийслэл баялаг сайхан Шанд (Xanadu) хотыг зүүдэндээ үзэж сэрээд энэ шүлгээ бичсэн гэдэг бөгөөд тэр зүүд нь 1275 онд Шандад зорчсон Марко Пологийн тэмдэглэлээс улбаалжээ. Хубилай хаан 1271-1294 онд Юань гүрнийг байгуулан захирч ахуйдаа дээд, доод хоёр нийслэлтэй байсны дээд нийслэл нь Шанд юм. Тус хотын туурь Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны Шар тал, Шанду голын хойд хөвөөнд бий.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.