Чөлөөт сэлэлтийн хатан хаан Кэти Лэдэцки есөн алтан медаль хүртэв
Анд нөхдийн мэдээ
2024-08-05
Парисын Олимпын эмэгтэйчүүдийн 800 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээн наймдугаар сарын 3-нд болж АНУ-ын тамирчин Кэти Лэдэцки түрүүлсэн билээ. Тэрбээр энэ төрөлд 2012, 2016, 2020, 2024 оны Олимпод дараалан түрүүлж ес дэх алтан медалиа авсан нь энэ юм. Ингэснээр тэр 60 жилийн дараа ЗХУ-ын уран сайхны гимнастикийн тамирчин Лариса Латынинагийн амжилтыг эвдэж Олимпоос хамгийн олон алтан медаль хүртсэн эмэгтэй болов. Энэ тухай Олимпын албан ёсны сайт дээр “1964 оны Токиогийн Олимпоос хойш хүн саран дээр алхаж, гар утас, интернэт бий болж, Берлины хана нурж, 15 Олимп болсны дараа К.Лэдэцки мэндэллээ” хэмээжээ. Дэлхий нийтэд чөлөөт сэлэлтийн хатан хаан хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд буй К.Лэдэцки Олимпын анхны алтан медалиа одоогоос 12 жилийн өмнө 2012 оны наймдугаар сарын 3-нд авчээ. Тэрбээр оlympics.com сайтад өгсөн ярилцлагадаа “Өдөр бүр сайжирч, бэлтгэл сургуулилалтаа дурлаж хийдэг” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.