images

Бадайн жарангийн говь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-08-05


   Дэлхийн өвийн хорооны 46 дахь удаагийн чуулган Энэтхэгийн Шинэ Дели хотноо өнгөрөгч лхагва гарагт болж соёл, байгалийн 26 өвийг шинээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ. Үүний дотор Өвөр Монголын Алшаагийн тэгш өндөрлөг нутагт орших Бадайн жарангийн говь багтжээ. 49 мянган км.кв талбайг эзлэн орших энэ элс Хятадын гурав дахь том говь бөгөөд үзэсгэлэнт баянбүрд, томоохон элсэн манхан, дуут элсээрээ алдартайгаас гадна 460 метр өндөр элсэн манхан нь дэлхийд тэргүүлдэг. Энд мото спортын уралдаан болохоос гадна аялал жуулчлал ихээхэн хөгжжээ. Бадайн жаран Дэлхийн өвд бүртгэгдсэнээр Хятад улс дөрвөн төрөлд хамаарах 15  өв бүртгүүлсэн амжилтаар олон улсад тэргүүлж эхлэв.

Бадайн Жаран элс.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.