images

Камала Харрис АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-22


   АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Өөрөөр хэлбэл, Жо Байден ирэх 11 дүгээр сард болох сонгуульд өрсөлдөхөө больсноо мэдэгдэж К.Харрисыг нэр дэвшинэ гэлээ. Мөн 2020 оны сонгуулиар түүнийг дэд ерөнхийлөгчөөрөө сонгосон нь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан талаар дурдаж, Ардчилсан намын дэмжигчдээ түүнийг дэмжихийг уриалжээ. Тухайн үед К.Харрис тус улсын түүхэн дэх анхны хар арьст эмэгтэй дэд ерөнхийлөгч болсон бөгөөд өнөө жил 59 настай аж. Тэрбээр Калифорни мужийн Оаклэнд хотод энэтхэг ээж, ямайка аавын охин болон мэндэлжээ. Улмаар Вашингтон хотын Ховард их сургууль, Калифорни коллежид эрх зүйч мэргэжлээр сурч төгссөн байна. Сургуулиа төгсөөд Сан Францискод дүүргийн өмгөөлөгчөөр олон жил ажиллаж 2016 онд сенатад сонгогджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.