images

Урсула фон дер Ляйен Европын комиссын ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-19


   Европын комиссын ерөнхийлөгчийн сонгуульд Урсула фон дер Ляйен ялж ирэх таван жилд улиран ажиллахаар боллоо. Өмнө нь Германы Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан У.Ляйен нь 2019 онд Европын комиссын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Францын Страсбург дахь Европын парламентын танхимын 720 гишүүний 401-ийнх нь саналыг авчээ. У.Ляйен нийт гишүүдийн 361-ийнх нь саналыг авахад л албан тушаалдаа хэвээр үлдэх байсан билээ. Тэрбээр цар тахал, Орос, Украины дайн зэрэг томоохон хямралын үед ажилласан бөгөөд ирэх таван жил ч амаргүй байх төлөвтэй байгаа аж.

Гэрэл зургийг EPA.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.