images

Хятад улс AG600 онгоцоо өндөр хэмийн халуун, чийгшилтэй нөхцөлд туршив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-19


   Хятад улс дотооддоо бүтээсэн AG600 агаарын хөлгийг Жяньши мужийн Нанчань хотын нисэх онгоцны буудлаас хөөргөж өндөр халуун, чийгшил ихтэй нөхцөлд 2.5 цаг нисгэж туршсан талаар “China Daily” сонин мэдээллээ. Агаарт нисэхийн зэрэгцээ усанд завь адил хөвдөг уг онгоцыг өнгөрөгч хоёрдугаар сард Өвөр Монголын хүйтэн нөхцөлд туршсан бол дараа нь шөнийн нислэг үйлдэж туршсан. Өмнөд хөршийн Нисэхийн аж үйлдвэрийн корпорацын мэдээлснээр AG600 бүх туршилтыг амжилттай давжээ. Энэ удаагийн туршилтыг хийхийн өмнө онгоцыг 35 хэмийн халуун, 44 хувийн чийглэг орчинд таван цагийн турш байлгажээ. AG600  нь гал түймэр, усан дорх хайгуулд ашиглах зориулалттай аж.

AG600 онгоц усан дээр. Гэрэл зургийг "Синьхуа" агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.