images

Япон улс хагас жилд 17 сая жуулчин хүлээн авчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-19


   Япон улс энэ оны эхний зургаан сарын байдлаар 17.78 сая гадаадын жуулчин хүлээн авсан талаар тус улсын Засгийн газар мэдээллээ. Ингэснээр 2019 оны эхний хагаст 16.63 сая жуулчин Японд аялсан дээд амжилт шинэчлэгдсэн байна. Улмаар зөвхөн өнгөрөгч 4-6 дугаар сарын хооронд аялал жуулчлалаас 13 тэрбум долларын орлого олсон бол зургаадугаар сард 3.14 сая жуулчин хүлээн авчээ. Иймд өнгөрөгч сар Японд хамгийн олон жуулчин очсон сар болсноос гадна дөрвөн сар дараалан тус бүр гурван сая жуулчин очсон дүн гарчээ. Иймд энэ онд, 2019 онд тогтоосон дээд амжилт болох 31.88 сая жуулчнаас олон хүн аялна гэж таамаглаж байгаа гэнэ. Энэ оны эхний хагаст тус улсад Өмнөд Солонгосын 700, Хятадын 660, Тайванийн 570, АНУ-ын 300, Хонконгийн 250 мянган жуулчин аялжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.