Япон: 66 настай хоол хүргэлтийн ажилтан өндөр настны амийг аварчээ
Анд нөхдийн мэдээ
2024-07-19
Японы “Takuhaicook 123” хоол хүргэлтийн сүлжээний Шизүока мужийн Ито хот дахь салбарын ажилтан, 66 настай Кэйко Кояанаги өндөр настны амийг аварсан тул цагдаагийн газраас талархлын захидал хүлээн авчээ. Тэрбээр ажлаа хийж яваад нэгэн айлын гаднаас хоёр өдрийн өмнө хүргэсэн ч огт задлаагүй өдрийн хоол байхыг зургаадугаар сарын 24-ны өглөө олж харсан байна. Тэр өдрийнхөө оройн 18:15 цагт өнөөх айлынхаа гадаа дахин очтол савтай хоол хэвээрээ байжээ. Иймээс цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр эрүүл мэндийн байдал, хэт халууны улмаас гэртээ ухаан алдаж унасан 90 гаруй настай эрэгтэйн амийг аварч чадсан аж. “Takuhaicook 123” хоол хүргэлтийн үйлчилгээний газраас ажилчдадаа хүргэлт эзэндээ хүрээгүй бол цагдаа, эсвэл холбогдох албаны хүмүүст мэдэгдэхийг зааварчилдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.