images

Монголчууд Тайландад 60 хоног визгүй зорчдог боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-07-17


   Тайланд улс олон улсын жуулчдад зориулан визний бодлогоо шинэчиллээ. Энэ талаар тус улсын ерөнхий сайд Срэтта Тависин хоёр өдрийн өмнө “93 орны иргэд Тайландад 60 хоногийн хугацаанд визгүй зорчино” хэмээн зарласан юм. Ингэхдээ өмнө нь 30 хоног визгүй зорчих эрхтэй байсан 70 орны иргэдийг 60 хоног болгож сунгасан аж. Үүнд, Монгол, Казахстан, Энэтхэг, Орос, Хятад, АНУ зэрэг орон багтаж байгаа юм. Манай орны иргэд 2008 оны нэгдүгээр сарын 13-наас хойш Тайландад 30 хоног визгүй зорчдог болсон билээ. Тус улс энэ оны эхний зургаан сарын байдлаар 17.5 сая жуулчин хүлээж авсан бөгөөд эдийн засагт нь аялал жуулчлал чухал үүрэг гүйцэтгэдэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.