Майкл Жонсон: Шилдэг дүрэмт хувцас хийснийх нь төлөө тэдэнд алтан медаль өг
Чихэнд чимэгтэй
2024-07-17
Парисын Олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын болон бэлтгэлийн хувцсыг “Michel & Amazonka” компани бүтээж өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулсан нь дэлхий нийтийн анхааралд өртөж цахим орчинд шуугиан тариад байгаа билээ. Улмаар Өмнөд Солонгос, Энэтхэг, Америк зэрэг зарим улсын иргэд манай тамирчдын ёслолын хувцсыг улсынхтайгаа харьцуулан шүүмжилж байгаагаас гадна олны танил алдартай хүмүүс, загварын салбарын нөлөө бүхий мэргэжилтнүүд сайшааж, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар нийтлэл бичиж байна. Түүний дотор АНУ-ын алдарт тамирчин, дэлхийн хамгийн хурдан хүмүүсийн нэг Майкл Жонсон монгол тамирчдын Олимпын нээлт, хаалтын ёслолд өмсөх хувцсыг магтжээ. Тэрбээх Х платформд оруулсан “Outlander Magazine” сэтгүүлийн бичсэн нийтлэлийг хаяг дээрээ хуваалцаад “Шилдэг дүрэмт хувцас хийснийх нь төлөө тэдэнд алтан медаль өг” гэсэн тайлбар бичсэн байна. Тэрбээр 1992, 1996, 2000 оны зуны Олимпын наадмаас дөрөв, ДАШТ-ээс найман алтан медаль хүртсэн домогт тамирчин юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.