images

О.Есүгэн, Н.Баяраа нар Олимпод эрх авсан бүх төрөлдөө өрсөлдөхөөр боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-07-17


   Францын Парис хотноо болох 33 дахь удаагийн Зуны Олимпын наадмын урт бууны буудлагын бүх дасгалд өрсөлдөх О.Есүгэн, Н.Баяраа нарын мэдүүлгийг Олимпын хорооноос дутуу илгээсэн асуудал гараад байсан билээ. Тэгвэл Олон улсын Олимпын хороо манай тамирчдын хоцорсон мэдүүлгийг хүлээн авсан баярт мэдээ өнгөрөгч шөнө ирсэн байна. Ингэснээр тэд урт бууны 10, 50 метрийн дасгалд өрсөлдөхөөр боллоо. О.Есүгэн Азербайжан улсын Баку хотноо болсон 2023 оны ДАШТ-ий, Н.Баяраа өнгөрөгч нэгдүгээр сард Индонезийн Жакарта хотод болсон ААШТ-ий 50 метрийн дасгалаас Олимпод оролцох эрх авсан билээ. Урт бууны 50 метрийн дасгалд эрх авсан тамирчид хийн урт бууны 10 метрийн дасгалд Олимпод өрсөлдөх эрхийг шууд авдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.