Киришима 10 давбал буцаад оозэки болно
Чихэнд чимэгтэй
2024-07-17
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёг Киришима Б.Лхагвасүрэн, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар огт өвдөг шороодолгүй гурван даваатай тэргүүлж байна. Энэ сард Киришима сэкивакэ цолтой барилдаж байгаа бөгөөд хамгийн багадаа арав давбал оозэки цолоо буцааж авах боломжтой байгаа юм. Тэрбээр 2023 оны гуравдугаар сарын башёд түрүүлж тавдугаар сард нь Монголоос төрсөн арав дахь оозэки цолтой бөх болсон билээ. Улмаар 11 дүгээр сарын башёд түрүүлж монгол сүмочдын 100 дахь түрүүг авсан. Ийнхүү бүтэн жилийн турш тогтвортой барилдан хоёр удаа Эзэн хааны цом өргөсөн тэрбээр 2024 оны нэгдүгээр сарын башёд түрүүлж ёкозүна болох зорилго тавьсан ч 11 давж, дөрөв өвдөг шороодсон тул санасандаа хүрч чадаагүй. Мөн өнгөрөгч гуравдугаар сард тааруу барилдаж, тавдугаар сард гэмтлийн улмаас дундаас нь өнжсөн тул энэ зуны башёд цол бууран барилдаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.