Ёкозүна Тэрүнофүжи, сэкивакэ Киришима нар хоёр давав
Чихэнд чимэгтэй
2024-07-16
Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын башё энэ сарын 14-нд эхэллээ. Өмнөх башёг бэртлийн улмаас өнжсөн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хирадоүми, Мэйсэйгээр, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Такаяасү, Митакэүмигээр давлаа. Харин оозэки Хоошёорюү Атамифүжид унаж, Хирадоүмиг давав. Түүнчлэн макүүчи зиндаанд маэгашира Ошома Кинбозан, Рюүдэнээр, Тамаваши Шодай, Мидорифүжигээр давжээ. Жүрёо зиндаанд Онокацү гурав, Миторюү, Дайшохо, Тамашохо нар тус бүр нэг даваатай байна. Тавдугаар сарын башёд жонокүчи зиндаанд барилдсан Сэйхакүхо Ө.Дэмиджамц энэ сард жонидан зиндаа руу ахиж хоёр даваа аваад байна.
Гэрэл зургийг "Mainichi" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.