images

Энэтхэгчүүд Олимпын наадмын ёслолын хувцсаа Монголынхтой харьцуулж шүүмжлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-16


   Энэтхэгийн “Hindustan Times” сонин өнөөдрийн дугаартаа улсаа төлөөлөн Олимпод оролцох тамирчдын наадмын нээлтийн ёслолд өмсөх хувцсыг Монголынхтой харьцуулан шүүмжилсэн залуугийн Х платформ дээрх нийтлэлийг онцлон мэдээлжээ. Залуу хоёр улсын тамирчдын ёслолын хувцасны зургийг оруулаад "Манайх хямдхан харагдаж байна" гэж бичжээ. Уг жиргээг 580 мянган хүн үзсэнээс 7300 нь лайк дарж, олон мянган хүн сэтгэгдэл үлдээсэн байна. Тус улсын тамирчдын өмсөх спорт хувцсыг “JSW Inspire”, ёслолын хувцсыг “Tasva”, гутлыг PUMA компани үйлдвэрлэж байгаа аж. “Tasva” компанийн эзэн, загвар зохион бүтээгч Тарун Тахилиани нь тэрбумтан Мукэш Амбанигийн хүү Анант Амбанигийн хуримд уригдан оролцсон Ким Кардашьян, Клой Кардашьян нарын өмссөн гоёмсог саариг урласан юм. Иймээс энэтхэгчүүд “Алдартнуудын хувцсыг урлахдаа хичээл зүтгэл гаргаад улс үндэстнээ төлөөлөх Олимпын наадмын хувцсыг үл тоолоо” хэмээн шүүмжилж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.