images

Чихээ буудуулсан Дональд Трампын хөрөнгө нэг тэрбум доллароор өслөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-16


   АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөж байгаа Дональд Трамп бямба гарагт Пеннсилвани мужийн Батлер хотод сонгуулийн сурталчилгаа хийж байхдаа халдлагад өртсөн билээ. Тэрбээр чихээ сэт буудуулсан ч цочирдолгүй илтгэлээ тавьж дуусаад индрээс буусан юм. Харин энэ үйл явдлын дараа буюу өчигдрийн байдлаар түүний нийт хөрөнгө нэг тэрбум гаруй доллароор нэмэгдээд байна. Учир нь, Д.Трампын ихэнх хувьцааг нь эзэмшдэг “Trump Media & Technology” группийн үнэлгээ халдлагаас нэг өдрийн дараа 32 хувиар өсжээ. Тэрбээр уг группийн нийт хувьцааны 65 хувийг буюу 114.75 сая ширхгийг эзэмшдэг тул ногдол ашиг нь 3.5 тэрбумаас 4.6 тэрбум доллар болж нэмэгдсэн байна. “Forbes” сэтгүүлийн хамгийн сүүлийн тооцооллоор Д.Трампын нийт хөрөнгө 6.6 тэрбум доллар болж дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний тоонд багтаад байгаа юм. Харин одоогийн албан бус тооцооллоор хөрөнгө нь 8 тэрбум доллар давжээ.

Гэрэл зургийг CNN мэдээллийн вэб сайтаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.