Шилийн голын наадам болж байна
Анд нөхдийн мэдээ
2024-07-16
Өвөр Монголын Шилийн гол аймгийн Шилийн хотод 34 дэх удаагийн монгол наадам “Хээр талд уулзъя – Наадам дээр учиръя” уриатайгаар энэ сарын 14-нд эхэллээ. Гурав хоног үргэлжлэх энэ наадмын үеэр эрийн гурван наадам, авто аялал, соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, аялал жуулчлалыг дэмжих арга хэмжээ болдог. Энэ жилийн наадмын нээлтэд алдарт хуурч Чибулаг хуур татаж, адуучид морьтой үзүүлбэр үзүүлсэн байна. Шилийн голын өнгөрсөн жилийн наадмыг гадаад, дотоодын 100 мянган жуулчин үзсэн билээ. Баяр наадмыг тохиолдуулан Өвөр Монголыг зорих жуулчдын хөл ихэсдэг.
Наадамд зодоглох бөхчүүд төв талбайд орж ирж байна. Гэрэл зургийг "Синьхуа" агентлаг.
Наадмын талбайн зургийг агаараас авсан нь. Гэрэл зургийг "Синьхуа" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.