Саран дээрээс анх удаа агуй олжээ
Анд нөхдийн мэдээ
2024-07-16
Эрдэмтэд саран дээрээс анх удаа агуй олсон тухай нийтлэл "Nature Astronomy" сэтгүүлд гарлаа. Тэнд өгүүлснээр хамгийн багадаа 100 метр гүнзгий тус агуйг саран дээр хүн байрлах бааз барихад тохиромжтой газар гэж эрдэмтэд үзжээ. Түүнчлэн одоогоор нээж илрүүлээгүй байгаа хэдэн зуун агуйны ердөө ганц нь байх хэмээн таамагласан байна. Дэлхийн олон улс эрс тэс агаарын хэм, сансрын цаг агаар, цацраг туяанаас сансрын нисгэгчийг хамгаалах байгууламжийг саран дээр барихаар уралдаж байгаа билээ. Тиймээс сар луу аялсан анхны британи сансрын нисгэгч Хэлэн Шэрман BBC телевизэд агуйн талаар "Бааз болгоход тохирсон, хүмүүс 20-30 жил амьдарчхаар газар" хэмээн ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.