images

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко наадмын мэндчилгээ илгээлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-07-12


   Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монголчуудад Үндэсний их баяр наадмын мэндчилгээ илгээсэн талаар тус улсын “BelTaмэдээллийн агентлаг уламжиллаа. Тэрбээр өнгөрөгч зургаадугаар сарын эхээр манай улсад төрийн айлчлал хийсэн билээ. Иймд мэндчилгээндээ “Монголд айлчлахдаа уламжлал, түүхээ дээдэлдэг танай ард түмний эв нэгдэл, хүч чадал, эр зоригийг харуулсан энэхүү наадмын амин сүнсийг өөрийн биеэр мэдэрсэн. Манай Беларусь улс танай улстай сонирхсон бүхий л талбарт хамтран ажиллахаа дахин нотолж байна. Улаанбаатарт уулзахдаа тохиролцсон хэд хэдэн томоохон хамтын ажиллагаагаа ойрын үед ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байна. Үүнд, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухаан, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагуудыг хамарсан төслүүд багтана” гээд ерөнхийлөгчид эрүүл энх, амжилт, монголчуудад энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсчээ. Одоогоор манай улсад Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман бин Абдулазиз Аль-Сауд нар наадмын мэндчилгээ дэвшүүлээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.