images

“Amazon” компани шинэ сэрүүлэгний цагаа танилцуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-10


   “Amazon” компани 79 долларын үнэтэй “Echo Spot” сэрүүлэгний цагныхаа сайжруулсан загварыг танилцууллаа. Энэ удаа дууны дуугаралтын чанарыг нь сайжруулахаар урд хэсэгт нь дуу ихэсгэгч суурилуулж, хэрэглэгчид цаг, цаг агаар, ямар дуу явж байгааг шалгах боломжтой дэлгэц нэмжээ. Тус компани 2017 онд Echo Spot” сэрүүлэгний цаг гаргаснаасаа хойш ийнхүү анх удаа сайжруулж байгаа аж. Энэ цагны хагас дугуй хэлбэртэй, дэлгэц, камертай өмнөх загвар 129 долларын үнээр зарагддаг байсан. Харин шинэ загвараа өмнөхөөсөө 50 доллароор хямд үнээр зарах гэж байна. Мөн “Amazon” худалдааны платформын “Prime” үйлчилгээний хэрэглэгчдэдээ мега хямдралын өдрөөр 44.99 доллароор худалдах гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.