Ордос хотод дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцыг барьж байна
Анд нөхдийн мэдээ
2024-07-10
Өвөр Монголын Ордос хотод 8 гВт-ын хүчин чадалтай дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцыг барьж байна. Уг төслийг Хятадын төрийн өмчит эрчим хүчний компани болох “China Three Gorges Renewables Group” 11 тэрбум доллар хүрэхгүй төсвөөр хэрэгжүүлж байгаа аж. Нарнаас эрчим хүч хураах хавтангуудыг 809 км.кв газарт байгуулж байгаа нь Сингапурынхаас 100 км.кв, Нью-Йорк хотынхоос 30 км.кв хэмжээгээр том юм. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2027 онд дуусах бөгөөд тэр үед зургаан сая өрхийг эрчим хүчээр хангах тооцоо гарчээ. Нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд Хятад тэргүүлж, АНУ, Япон удаалж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.