“Рио Тинто” группийн дэмжлэгээр тогтвортой аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-07-10
“Рио Тинто” групп ЮНЕСКО байгууллагатай хамтран Монголд соёлын болон геологийн өвөөр дамжуулан тогтвортой аялал жуулчлалыг дэмжих анхны төслөө хэрэгжүүлж байна. Гурван жилийн хугацаанд үргэлжлэх энэ төсөлд тус групп 1.5 сая долларын хөрөнгө оруулжээ. Төслийг ЮНЕСКО-гийн Бээжинд төвтэй Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Монгол дахь баг хэрэгжүүлнэ. Соёл болон геологийн өв, менежмент, харилцаа холбоо гэсэн гурван үндсэн чиглэлээр цар тахлын дараах Монголын аялал жуулчлалыг сэргээхийг зорьжээ. Өөрөөр хэлбэл, ЮНЕСКО-д бүртгэлтэй Монголын дэлхийн өвийг хадгалан хамгаалж жуулчдыг татсанаар орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Гэрэл зургийг Meanwhile in Mongolia вэбсайтаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.