images

Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс авна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-07-09


   Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлохоор зэхэж байгаа талаар “Reuters” агентлаг мэдээллээ. Учир нь, Австрали улсын нүүрснээс хэт хараат байхаа болихын тулд энэ сарын сүүлчээс эхлэн манай улсаас коксжих нүүрс туршилтын журмаар худалдан авахаар болсон байна. Шатахдаа маш өндөр хэмийн дулаан ялгаруулдаг энэ төрлийн нүүрс нь гангийн боловсруулалтад чухал. Тиймээс Энэтхэгийн “JSW Steel”, SAIL зэрэг ган үйлдвэрлэгчид олон сарын хэлэлцээний эцэст Монголоос коксжих нүүрс авахаар тохиролцож чаджээ. Энэ мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалж "Reuters"-т өгсөн бол энэ талаар лавлаж Энэтхэгийн Гангийн яам руу илгээсэн и-мэйлд хараахан хариу ирээгүй байгаа аж. Энэ сарын сүүлчээр “JSW Steel” компани 30 мянга, SAIL компани 3-5 мянган тонн коксжих нүүрс Монголоос хүлээн авах юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр “JSW Steel” компани 2021 онд манайхаас 8000 тонн коксжих нүүрс авчээ. Тэгвэл нүүрсний тээвэрлэлтийг Хятадын боомтоор дамжуулах аж. Гэхдээ энэ замд Энэтхэгийн Засгийн газар найдахгүй байгаа учраас манай улсаас нүүрс авах өөр зам олохоор төлөвлөжээ. Учир нь, Энэтхэг, Хятад улсын цэргүүд хилийн маргааны улмаас тулгарсан удаатай. Энэтхэгийн ган үйлдвэрлэгч компаниуд жилд 70 сая тонн коксжих нүүрс ашигладаг байна. Мөн тус улс дэлхийд гангийн үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт ордог.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.