Монголд анх удаа Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэв
Чихэнд чимэгтэй
2024-07-09
Монголд анх удаа энэ сарын 6-нд XIV Далай ламын 89 насны ойн төрсөн өдрийг тохиолдуулан "Хайр энэрэлийн наадам" зохион байгуулан тэмдэглэлээ. Уг арга хэмжээг Халимагийн Буддын шашны тэргүүн асан, Дилав хутагт Данзанламэд зохион байгуулжээ. Соёлын төв өргөөнд болсон баярт хүүхэд багачууд, гадаад, дотоодын сүсэгтэн нийлсэн 600 гаруй зочин оролцсон байна. Баярын хүндэт зочдоор Күндэлинг Ринбүүчи, Жадо Ринбүүчи, Кэүцанг Ринбүүчи, Гандантэгчэнлин хийдийн дэд хамба С.Гантөмөр, Монголд суугаа Энэтхэг, Герман, Японы Элчин сайдууд оролцжээ. Мөн монгол, төвөд уран бүтээлчид ая дуугаа өргөсний дотор Грэммийн шагналд нэр дэвшиж байсан Төвөдийн уран бүтээлч Дэнзэнчойжил хүрэлцэн ирсэн аж. Монголоос “Чөлүгэн” морин хуурын дөрвөл, дуучин Г.Эрдэнэчимэг нар оролцжээ. Баярын арга хэмжээг зохион байгуулахад “Дилав хутагт" сан, “Жавзандамба хутагт" төв, “Асрал” төрийн бус байгууллага хамтран ажилласан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.