Эмэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилт шинэчлэгдэв
Анд нөхдийн мэдээ
2024-07-09
Францын Парис хотод болж буй “Paris Diamond League” хөнгөн атлетикийн тэмцээний эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд уралдсан Кенийн тамирчин Фэйт Кипьегон дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр өөрийнхөө тогтоосон дээд амжилтыг өөрөө эвдэж буй нь энэ юм. Ф.Кипьегон 2023 онд Италид болсон тэмцээнд 3:40:11 минутад барианд орж дээд амжилт тогтоож байсан бол энэ удаа 0.07 секундээр ахиулж 3:40.04 минутад барианд орсон байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би дэлхийн дээд амжилтыг шинэчилж чадна гэдгээ мэдэж байсан. Учир нь, би Кенид байхдаа маш хурдан гүйсэн” гэжээ. Өдгөө 30 настай дундын болон холын зайн гүйлтийн тамирчин Ф.Копьегон 2016, 2020 оны Олимпын наадмын хошой алтан медальтан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.