images

“Марко Пологийн мөрөөр” баримтат кино Лондонд гарав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-09


   Италийн аялагч Марко Пологийн тухай баримтат кино өнгөрөгч лхагва гарагт Лондон хотноо гарлаа. “One Tribe” телевизийн бүтээл "In the Footsteps of Marco Polo” буюу “Марко Пологийн мөрөөр” кинонд аав, хүү хоёр болох Стэнли Жонсон, Макс Жонсон нар 700 жилийн өмнө М.Пологийн явсан мөрөөр Пакистан-Хятадын газрын боомтоор хил давж Торгоны замыг даган явсаар Шинжаан, Өвөр Монгол, Бээжинд очиж байгааг өгүүлдэг ажээ. С.Жонсон нь Их Британийн улс төрч байснаас гадна тус улсын ерөнхий сайд асан Борис Жонсоны аав юм. Тэрбээр М.Пологийн мөрөөр аялах санааг анх 1961 онд гаргаж найзынхаа хамт Венецээс аяллаа эхлүүлсэн ч Афганистан, Хятадын хил дээр ирээд зогссон байна. Тиймээс тэр баримтат киногоо нээхдээ “Бидний сүүлчийн аяллаас авах юм бий. Бид энэ боломжийг ашиглан Зүүн, Барууныг холбосон гүүр босгох хэрэгтэй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.