Хятадын шилдэг морины үүлдрээр Өвөр Монголын адуу шалгарав
Анд нөхдийн мэдээ
2024-07-09
Галбир сайтай, хүчирхэг, хөнгөн явдалтай санхэ морь Хятадын хамгийн алдартай гурван морины үүлдрийн нэгээр тодорлоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын хээр талын энэ адууг монгол, орос болон Их Британийн Thoroughbred үүлдрийн морьдыг эрлийзжүүлэн гаргаж авсан байна. Иймээс уналга, ачилганы аль алинд хүчирхэг, хурдтай, тэсвэр тэвчээртэй гэдгээрээ алдартай ажээ. Мөн Шинжааны Или үүлдрийн уналга, ачилгад тэсвэртэй, мах, сүүний гарц арвинтай, Төвөдийн Хэчү үүлдрийн өмнө нь нанфан хэмээн нэрлэгддэг байсан адуу өмнөд хөршийн шилдэг гурван үүлдэрт орж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.