images

Гивлүүр зүүхийг эсэргүүцдэг улс төрч Ираны ерөнхийлөгч болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-08


   Ираны ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Эрүүл мэндийн сайд асан Масуд Пезешкян яллаа. Тус улсын ерөнхийлөгч Эбрахим Райси өнгөрөгч тавдугаар сард нисдэг тэрэгний ослоор өөд болсон тул ээлжит бус сонгууль зарласан юм. Нийт 30 гаруй сая сонгогчийн 16.4 саяынх нь саналыг авч ялалт байгуулсан М.Пезешкян нь улс төрийн төвийн үзэлтэй, эмэгтэйчүүдэд гивлүүр зүүлгэхийг эсэргүүцдэг. Тэрбээр сонгуулийн үр дүнг сонссоныхоо дараа сонгогчдын ирц сайн байсныг сайшаагаад, ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохоо амлаж, “Мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлнэ” гэжээ. Өчигдрийн байдлаар ОХУ, Саудын Араб, Азербайжан, Венесуэл, Хятад, Энэтхэг, Ирак, Пакистан, Кувэйт, Сири, Катар, Беларусь, Арабын нэгдсэн Эмиратын төрийн тэргүүнүүд баяр хүргэсэн бол Европын улсуудаас одоогоор мэндчилгээ дэвшүүлээгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.