images

НҮБ-ын Хүүхдийн сан ОБЕГ-т өндөр хүчин чадалтай ус зайлуулах насос өгөв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-06-18


   Японы Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангийн хэрэгжүүлж буй “УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслөөс ОБЕГ-т өндөр хүчин чадалтай үерийн ус зайлуулах насос гурвыг өглөө. Ус зайлуулах насос нь бүрэн автомат бөгөөд түлш бага зарцуулдаг, хөдөлгүүрийн хэмжээ жижиг буюу зөөвөрлөхөд авсаархан аж. Мөн нэг секундэд 58 литр ус соруулах хүчин чадалтай, удаан хугацаанд түлшгүй ажиллах боломжтой гэнэ. Дээр дурдсан төслөөр үерийн эрсдэлтэй бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн 18 байгууламж барьж, төрийн 100 албан хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 мэргэжилтний чадавхыг дээшлүүлэхээр төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.